Чартаа Worksheet хэсэгт зурах ба эхлээд чартуудаа ялгахын тулд фолдер үүсгэх хэрэгтэй.
Алхам 1. Фолдероо үүсгэнэ.
Алхам 2. ҮҮсгэсэн фолдерийнхоо хажууд нэмэх товч дарж, Create file group товч дарж file group үүсгэнэ.
Алхам 3. Үүсгэсэн file group дээрээ дарж “New chart” товч дарж чарт зурах цонх руу шилжинэ.

Алхам 4. New chart товч дарснаар Work space popup гарч ирэх ба түүн дээрээ өмнө үүсгэсэн datasource-уудаас сонгоод нэр өгөөд хадгалснаар зурах sheet цонх шилжих юм.

Query filter нь тухайн чартаа шүлдүүрдэх үйлдэлийн хэсэг. Жишээ нь: 2020 оноос хойших үр дүнг харья.

Query filter-н үр дүн:

Datasource-д байгаа багануудыг хооронд нь нэмэх, харьцуулах, хугацааны хувьд нэмэлт query бичиж өгөх боломжтой.

Жишээ нь: энэ чарт дээр хамгийн их борлуулагдсан 5 бүтээгдэхүүнийг орлогоор нь харуулсан байна. Мөн Bar chart-тай адил Column chart, Stacked column, Stacked Bar, 100% column chart-уудыг ашиглах боломжтой. Чартаа зурж дууссаны дараа заавал хадгалаарай.

Төстэй чартууд:

Чартын тохиргоог хийхийн тулд Config tab дээр дарж тохиргоонуудын жагсаалтаас сонгож хийнэ.
Config нь Datazoom, Title, Tooltip, Legend, Series, Grid, yAxis, xAxis, Difference тохиргооны сонголтуудтай.
Жишээ: Ашиг, Орлого, Өр төлбөр, Эргэлтийн хөрөнгө мөнгөний он оны хугацааны өөрчлөлтийг харуулав. Config тохиргооны хувьд bar chart зурахад харуулсантай адил үйлдэл хийхэд болно.
Line chart-аар хугацааны өөрчлөлт харахад тохиромжтой байдаг.
Зурагт харагдаж байгаачлан Area чарт болгохын тулд Config-Series-Series stack дарааллаар тохиргоог нээхэд Area чарт болно. Мөн шууд Area chart, Stacked Area chart-уудыг ашиглаж зурах боломжтой.

Жишээ: Ашиг, Орлого, Өр төлбөр, Эргэлтийн хөрөнгийн мөнгийн хоорондын харьцуулалт хувиар харуулав.

Gauge chart нь үнэлгээ, үйл явц болон гүйцэтгэл харахад тохиромжтой чарт юм.
Дараах жишээ нь дээр нийт гүйцэтгэлийн хувийг харуулсан байна. Тоо нэмэгдэх тусам сумын чиг өөрчлөгдөж явцаа харах боломжтой болох юм.

Big number chart нь KPI тоо харахад тохиромжтой чарт юм.

Table chart нь өгөгдлөө дэлгэрэнгүй харахад тохиромжтой чарт юм.
Энэхүү жишээ table chart-г зурахын тулд дараах config-н тохиргоо хийгдсэн.

Pivot table нь хүснэгтэн тооцоолол хийдэг чарт юм.

Treemap нь шаталсан өгөгдлийг харуулах визуал арга.

Төслийн гүйцэтгэл хянахад илүү тохиромжтой.

Table chart-тай төстэй ба хамгийн их утга, бага утга ялгаж харуулахад тохиромжтой.

Жишээ нь: Зааж өгсөн хувь хэмжээнээс их эсвэл бага, тэнцүү тохиолдолд тухайн үзүүлэлтийг зааж өгсөн өнгөний дагуу тодруулж харуулна.

Нэг ангилалд ямар, ямар төрөл байгааг эзлэх хувь хэмжээгээр нь харахад хэрэгтэй.

Орон нутгийн үзүүлэлтийг бүс нутгаар, их, бага утга ялгаж харахад ашиглана.


Бүх чартаа хийж дууссан үед чартууд Worksheet дээрээ дарахад хийгдсэн чартуудын харагдац.
